Jury

Тавдугаар бүлэг. Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн хариуцлага, түүнтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх

Өмгөөллийн тухай хууль 34 дүгээр зүйл. Маргаан үүсгэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-10-18
Эх сурвалжаас татсан
2026-10-22

34.1.Энэ хуулийн 32.1-д заасан маргааныг Мэргэжлийн хариуцлагын хороо өөрийн санаачилгаар, эсхүл Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл, Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчийн хүсэлт, эсхүл шүүгч, прокурор, хүн, хуулийн этгээдийн гомдол, мэдээллийн дагуу үүсгэж, хянан шийдвэрлэнэ.

34.2.Энэ хуулийн 34.1-д заасан хүсэлт, гомдол, мэдээллийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр ирүүлэх бөгөөд дараах мэдээллийг тусгасан байна:
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

34.2.1.хүсэлт, гомдол, мэдээллийг ирүүлсэн хүн, хуулийн этгээд, албан тушаалтан, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийн нэр, холбоо барих мэдээлэл;

34.2.2.хүсэлт, гомдол, мэдээлэлд холбогдох өмгөөлөгчийн нэр, холбоо барих мэдээлэл, харьяалах өмгөөллийн хуулийн этгээдийн нэр, хаяг;

34.2.3.хууль, Ёс зүйн дүрэм зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн талаарх мэдээлэл;

34.2.4.хууль, Ёс зүйн дүрэм зөрчсөн гэж үзсэн үндэслэл, түүнийг нотлох баримт сэлт, мэдээлэл.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.