Jury

Гуравдугаар бүлэг. Өмгөөлөгчийн эрх зүйн байдал

Өмгөөллийн тухай хууль 14 дүгээр зүйл. Өмгөөлөгчийн үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-10-18
Эх сурвалжаас татсан
2026-10-22

14.1.Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ дараах үүрэг хүлээнэ:

14.1.1.үйлчлүүлэгчид хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгч, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүр цаг алдалгүй өгөх, өмгөөллийн үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн агуулга, хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлах;

14.1.2.үйлчлүүлэгчтэй холбоотой гүйцэтгэсэн аливаа үйл ажиллагааны талаар түүнд мэдэгдэх, тайлбарлах;

14.1.3.үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан шударгаар, тууштай хамгаалах;

14.1.4.өмгөөллийн нууц, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцад олж мэдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг задруулахгүй байх;
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.1.5.хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо холбогдох хуульд заасан журмыг дагаж мөрдөх;

14.1.6.үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, шийдвэрийг хүндэтгэх;

14.1.7.өмгөөллийн үйл ажиллагааны зорилгод хүрэх арга хэлбэрийн талаар үйлчлүүлэгчтэй зөвлөлдөх;

14.1.8.өмгөөллийн үйл ажиллагаанд хууль тогтоомж болон Мэргэжлийн ёс зүйн дүрэм /цаашид "Ёс зүйн дүрэм" гэх/-ээр хориглосон үйлдэл, эс үйлдэхүйн талаар үйлчлүүлэгчид тайлбарлах;

14.1.9.үйлчлүүлэгч болон бусад этгээдтэй харилцахдаа хүндэтгэлтэй хандаж, Ёс зүйн дүрмийг баримтлах;

14.1.10.өмгөөлөгчийн туслах, өмгөөллийн хуулийн этгээдийн өмгөөлөгч бус ажилтны үйлчлүүлэгчид учруулсан хохирол, гэм хорыг хариуцах;

14.1.11.шүүх хуралдаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн зохих мэдээлэл, судалгаа, бэлтгэлтэй оролцох;

14.1.12.хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд товлосон цагт оролцох;

14.1.13.тухайн үйлчлүүлэгчид үзүүлсэн өмгөөллийн үйл ажиллагаанд зарцуулсан зардлын тооцоог үйлчлүүлэгчид танилцуулах;

14.1.14.мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулах;

14.1.15.гишүүнчлэлийн хураамж төлөх;

14.1.16.хуульд заасан бусад үүрэг.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.