Jury

Хоёрдугаар бүлэг. Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх

Өмгөөллийн тухай хууль 12 дугаар зүйл. Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх дуусгавар болох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-10-18
Эх сурвалжаас татсан
2026-10-22

12.1.Дараах үндэслэлээр өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг дуусгавар болгоно:

12.1.1.өмгөөлөгч өөрөө хүсэлт гаргасан;

12.1.2.өмгөөлөгчийн иргэний эрх зүйн чадамжийг хязгаарласан, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүйг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;

12.1.3.өмгөөлөгч нас барсан;

12.1.4.өмгөөлөгчийг сураггүй алга болсонд, эсхүл нас барсанд тооцох тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

12.2.Энэ хуулийн 12.1-д заасан үндэслэлээр өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг дуусгавар болгох, сэргээх тухай шийдвэрийг Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч гаргана.

12.3.Өмгөөлөгчдийн Холбооны салбар зөвлөл энэ хуулийн 11.1, 12.1-д заасан үндэслэл илэрсэн бол холбогдох шийдвэрийг гаргуулах тухай саналыг Өмгөөлөгчдийн Холбоонд баримт бичгийн хамт хүргүүлнэ.

12.4.Өмгөөлөгчдийн Холбоо энэ хуулийн 12.3-т заасан саналыг баримт бичгийн хамт хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх /хойшид ихшхш гэх/ тухай хууль болон прокурорын байгууллагын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн заалт зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    Заалт2

  3. Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх /хойшид ихшхш гэх/ тухай хууль болон прокурорын байгууллагын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

    Заалт2

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.