Jury

. Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль 4 дүгээр зүйл. Зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үйл ажиллагааны зарчим

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-10-10
Мөрдөж эхэлсэн
2019-10-10
Эх сурвалжаас татсан
2026-10-07

4.1.Зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас гадна дараах зарчмыг удирдлага болгоно:

4.1.1.тогтвортой, цогц, уялдаа холбоотой, шуурхай, тасралтгүй байх;

4.1.2.терроризмын аюулд өртсөн хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болох хохирол, хор уршгийг багасгах;

4.1.3.терроризмтой тэмцэх арга, техник хэрэгсэл, оролцогчдын нууцлал, аюулгүй байдлыг хангах;

4.1.4.терроризмтой тэмцэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны удирдлага нэгдмэл, төвлөрсөн, тогтвортой байх;

4.1.5.судалгаа, шинжилгээнд суурилсан, шинжлэх ухаан, дэвшилтэт техник, технологи, шинэ мэдлэгт үндэслэсэн байх;

4.1.6.төрөөс хүн, хуулийн этгээд, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.