Jury

Тавдугаар бүлэг. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний талаарх төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль 14 дүгээр зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-06-06
Эх сурвалжаас татсан
2026-10-07

14.1.Улсын Их Хурал жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

14.1.1.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, санхүү, татвар, зээл, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн төрийн бодлогыг тодорхойлох;

14.1.2.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг батлах;

14.1.3.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт, гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх;

14.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.