Jury

Гуравдугаар бүлэг. Хэмжил зүйн хяналт шалгалт

Хэмжил зүйн тухай хууль 9 дүгээр зүйл. Хэмжих хэрэгслийн загварын туршилт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-05-09
Эх сурвалжаас татсан
2026-10-12

9.1.Энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийг загварын туршилтад хамруулна.

9.2.Хэмжих хэрэгслийн загварын туршилтыг хэмжил зүйн хүрээлэн гүйцэтгэнэ.

9.3.Энэ хуулийн 8.1.1-8.1.4-т заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийн загварын туршилтыг хэмжил зүйн мэргэжлийн байгууллага холбогдох салбарын хүрээнд гүйцэтгэж болно.

9.4.Загварын туршилтад тэнцсэн, эсхүл загварын туршилтын үр дүнг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэмжих хэрэгслийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээ олгоно.

9.5.Хэмжих хэрэгслийн загварын туршилтыг холбогдох стандарт болон энэ хуулийн 9.6-д заасан журмын дагуу хийж гүйцэтгэнэ.

9.6.Хэмжих хэрэгслийн загварыг турших, батлах журам, загварын туршилтын үр дүнг хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.

9.7.Импортлох хэмжих хэрэгсэлд дараах байгууллагаас загварыг баталж, гэрчилгээ олгосон тохиолдолд загварын туршилтыг давтан хийхгүйгээр хүлээн зөвшөөрнө:

9.7.1.Хууль эрхийн хэмжил зүйн олон улсын байгууллага /OIML/;

9.7.2.энэ хуулийн 9.7.1-д заасан байгууллагаас эрх авсан хэмжил зүйн байгууллага, үйлдвэрлэгч;

9.7.3.энэ хуулийн 19.1-д заасан байгууллагатай гэрээ, хэлэлцээр байгуулсан гадаад орны хэмжил зүйн төв байгууллага.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Журам шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Стандарт, хэмжил зүйн газрын даргын тушаалLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.