Jury

Хоёрдугаар бүлэг. Хэмжлийн нэгж, хэмжлийн эталон, нэгж дамжуулалт

Хэмжил зүйн тухай хууль 7 дугаар зүйл. Хэмжил, хэмжих хэрэгсэл, хэмжил гүйцэтгэх аргачлал

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-05-09
Эх сурвалжаас татсан
2026-10-12

7.1.Хэмжлийг стандарт, аргачлалын дагуу гүйцэтгэнэ.

7.2.Хэмжил гүйцэтгэх байгууллага өөрийн үйл ажиллагаанд хэрэглэх хэмжил гүйцэтгэх аргачлалыг боловсруулж, батална.

7.3.Хэмжих хэрэгсэл нь стандартын, хэмжил зүйн, техникийн болон ашиглалтын шаардлагыг хангасан байна.

7.4.Энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаанд хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн, баталгаажуулалтад хамрагдсан хэмжих хэрэгслийг ашиглан хэмжил гүйцэтгэнэ.

7.5.Энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгсэл нь хэмжлийн үр дүнд нөлөөлөхөөс сэргийлсэн хийц, битүүмжлэлтэй байна.

7.6.Энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгсэлд тавих тусгай шаардлагыг техникийн зохицуулалтаар тогтооно.

7.7.Энэ хуулийн 7.6-д заасан техникийн зохицуулалтыг Засгийн газар батална.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.