Jury

Хоёрдугаар бүлэг. Албан татвар ногдох орлого

Хувь хүний орлогын албан татварын тухай хууль (2019-03-22, №14410) 6 дугаар зүйл. Албан татвар ногдох орлого

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-03-22
Мөрдөж эхэлсэн
2020-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-14

6.1.Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй, түүнчлэн гадаад улсад олсон орлогод албан татвар ногдоно.

6.2.Энэ хуулийн 5.5-д заасан Монгол Улсад оршин суугч бус албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлогод албан татвар ногдоно.

6.3.Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно:

6.3.1.цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого;

6.3.2.үйл ажиллагааны орлого;

6.3.3.хөрөнгийн орлого;

6.3.4.хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого;

6.3.5.шууд бус орлого;

6.3.6.бусад орлого.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.