Jury

Тавдугаар бүлэг. Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт

Хувь хүний орлогын албан татварын тухай хууль (2019-03-22, №14410) 24 дүгээр зүйл. Гадаад улсад ногдуулсан албан татварыг төлбөл зохих татвараас хасаж тооцох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-03-22
Мөрдөж эхэлсэн
2020-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-14

24.1.Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн гадаад улсад төлсөн албан татварыг тус албан татвар төлөгчийн тухайн татварын жилийн төлбөл зохих албан татвараас хасаж тооцно.

24.2.Энэ хуулийн 24.1-д заасны дагуу хасаж тооцох албан татварын хэмжээ нь албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсад төлбөл зохих албан татварын дүнгээс хэтрэхгүй байна.

24.3.Энэ хуулийн 24.1-д заасны дагуу гадаад улсад ногдуулсан албан татварыг төлбөл зохих албан татвараас хасаж тооцохдоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийг баримтална.

24.4.Гадаад улсад ногдуулан төлсөн албан татварыг баталгаажуулах, төлбөл зохих албан татвараас хасаж тооцох журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.