Jury

Хоёрдугаар бүлэг. Албадан эмчлэх эмнэлэг

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль 13 дугаар зүйл. Албадан эмчлэх эмнэлгийн харуул хамгаалалт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2018-11-15
Мөрдөж эхэлсэн
2019-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-06

13.1.Албадан эмчлэх эмнэлэг эмчлүүлэгчийн аюулгүй байдал, эмнэлгийн харуул хамгаалалтыг хариуцна.

13.2.Албадан эмчлэх эмнэлгийн харуул хамгаалалтын журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

13.3.Эмчлүүлэгч албадан эмчлэх эмнэлгээс оргосон тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага эрэн сурвалжлах бөгөөд шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагаас туслалцаа авна.

13.4.Энэ хуулийн 13.3-т заасан тохиолдолд эрэн сурвалжлах ажиллагааны зардлыг тухайн эмчлүүлэгчээр нөхөн төлүүлнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.