Jury

Хоёрдугаар бүлэг. Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан

Улсын бүртгэлийн ерөнхий хууль 10 дугаар зүйл. Улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн архив

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2018-06-21
Мөрдөж эхэлсэн
2018-06-21
Эх сурвалжаас татсан
2026-10-22

10.1.Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан бүртгэлийг бүртгэж баталгаажуулахад ач холбогдолтой эх нотлох баримт бичгийн төрөлжсөн архивыг улсын хэмжээнд үүсгэн нөхөн бүрдүүлэлт, баяжилт хийж, түүний хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангана.

10.2.Улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийг архивт хадгалах журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

10.3.Улсын бүртгэлийн байгууллага улсын бүртгэлийн шинээр үүсгэсэн хувийн хэрэг, түүний нөхөн бүрдүүлэлт, баяжилтын болон хаасан улсын бүртгэлийн хувийн хэргийн мэдээг сар, улирал, жилээр улсын хэмжээнд нэгтгэн гаргана.

10.4.Улсын бүртгэлийн байгууллага эх нотлох баримт бичгийн цахим архивын сантай байна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 11.50 цаг

    Заалт3

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.