Jury

Зургадугаар бүлэг. Төлбөр төлөгчийн хөрөнгөөс суутгал хийх, төлбөрийг төлбөр авагчид шилжүүлэх

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 77 дугаар зүйл. Төлбөр төлөгчийн хөрөнгөөс суутгал хийх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-06-09
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

77.1.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгөөс суутгал хийх дараахь арга хэмжээг гүйцэтгэж болно:

77.1.1.төлбөр төлөгчийн эзэмшилд байгаа мөнгөн хөрөнгө, үнэт цаас болон бусад хөрөнгөөс суутгал хийх;

77.1.2.төлбөр төлөгчийн тогтмол цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх;

77.1.3.төлбөр төлөгчийн бусдын эзэмшилд байгаа хөрөнгөөс суутгал хийх;

77.1.4.гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд төлбөр төлөгч биечлэн оролцох шаардлагагүй тохиолдолд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг төлбөр төлөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар гүйцэтгэх;

77.1.5.шийдвэрт заасан тодорхой хөрөнгийг төлбөр төлөгчөөс гаргуулж, төлбөр авагчид шилжүүлэх, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тодорхой үйлдэл, үйл ажиллагааг гүйцэтгүүлэх.

77.2.Гүйцэтгэх баримт бичгийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор барьцаалсан, битүүмжилсэн, хураан авсан хөрөнгийг бусдад шилжүүлсэн тохиолдолд уг хөрөнгө хэний эзэмшилд шилжсэнээс үл хамааран гаргуулж, түүнийг төлбөрт суутгана.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.