Jury

Тавдугаар бүлэг. Хөрөнгө албадан худалдан борлуулах

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 70 дугаар зүйл. Дуудлага худалдааг нийтэд мэдээлэх, дуудлага худалдааны оролцогч, дуудлага худалдаанд оролцох дэнчин

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-06-09
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

70.1.Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ.

70.2.Дуудлага худалдаанд талуудаас гадна дараахь этгээд оролцож болно:

70.2.1.дуудлага худалдаанд оролцохоор бүртгүүлсэн этгээд;

70.2.2.эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд бие даасан шаардлага гаргах эрхтэй өмчлөгч, эсхүл үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх эрхтэй бөгөөд түүнийгээ нотолж чадах гуравдагч этгээд;

70.2.3.бусад этгээд.

70.3.Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгө нь Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газар бол дуудлага худалдаанд зөвхөн Монгол Улсын иргэн оролцоно.

70.4.Дуудлага худалдаанд урьдчилан тогтоосон хугацаа, хэмжээ, журмын дагуу дэнчин төлсөн оролцогч оролцоно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.