Jury

Дөрөвдүгээр бүлэг. Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 47 дугаар зүйл. Төлбөртэй этгээдийн бүртгэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-06-09
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

47.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага улсын хэмжээнд иргэний шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй этгээдийн талаархи мэдээллийг цахим бүртгэлд оруулж, төлбөртэй этгээдийн бүртгэл хөтөлнө.

47.2.Төлбөртэй этгээдийн бүртгэл хөтлөх, тодорхойлолт, лавлагаа гаргах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

47.3.Хүүхдийн тэтгэлэг төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй төлбөр төлөгчийн энэ хуулийн 47.1-д заасан мэдээлэл нээлттэй байна
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.