Jury

Гуравдугаар бүлэг. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 41 дүгээр зүйл. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-06-09
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

41.1.Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна.

41.2.Шаардлагатай бол энэ хуулийн 41.1-д зааснаас бусад ажиллагаанд шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчийг оролцуулж болно.

41.3.Хөндлөнгийн гэрчээр иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, тухайн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хувийн ашиг сонирхолгүй, өөр хоорондоо, эсхүл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бусад оролцогчтой төрөл, садангийн, эсхүл ажил үүргийн холбоогүй хүнийг оролцуулна.

41.4.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлэхийн өмнө шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчид түүний эрх, үүргийг тайлбарлаж өгнө.

41.5.Хөндлөнгийн гэрч ямар ажиллагаанд оролцох гэж байгаа, ямар баримт бичгийг үндэслэж уг ажиллагаа явагдаж байгаа тухай мэдэх, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар санал гаргах эрхтэй.

41.6.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэлд хөндлөнгийн гэрчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаарыг тусгана.
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

41.7.Хөндлөнгийн гэрчээс гаргасан саналыг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэлд тусгах бөгөөд хөндлөнгийн гэрч хүсвэл саналаа бичгээр, эсхүл цахим хэлбэрээр өгч болно.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

41.8.Хөндлөнгийн гэрч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэлд өөрийн оролцсон ажиллагааны үйл явц, түүний үр дүнгийн талаар бичих эрхтэй бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэлтэй танилцсан тухайгаа баталгаажуулан тэмдэглэлд гарын үсэг зурах үүрэгтэй.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.