Jury

Хорин зургадугаар бүлэг. Биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх үндэслэл, журам

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 291 дүгээр зүйл. Биеийн хүч хэрэглэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-06-09
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

291.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч биеийн хүчийг дараахь тохиолдолд хэрэглэнэ:

291.1.1.алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн;

291.1.2.цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад албадан хүргэх үед эсэргүүцэл үзүүлсэн;

291.1.3.нэг бүрийн тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэхээр энэ хуульд заасан тохиолдолд.

291.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсноос бусад тохиолдолд хүүхэд, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй хүнд биеийн хүч хэрэглэхийг хориглоно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.