Jury

V хэсэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага. Хорин дөрөвдүгээр бүлэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, удирдлага, чиг үүрэг

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 268 дугаар зүйл. Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны чиг үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-06-09
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

268.1.Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

268.1.1.хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг гүйцэтгэх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих, нэгдсэн тоо бүртгэл хөтлөх;

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

268.1.2.согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх;

/Энэ заалтад 2018 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

268.1.3.хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг гүйцэтгэх талаархи гомдлыг шийдвэрлэх;

268.1.4.тогтоолын биелэлтийг хойшлуулсан этгээдэд хяналт тавих ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах;

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

268.1.5.хуульд заасан зарим төрлийн албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа бусад байгууллагын ажиллагаанд хяналт тавих, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

268.1.6.хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааг боловсронгуй болгох арга хэмжээний талаар санал боловсруулах;

268.1.7.албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хүмүүжлийн нөлөө үзүүлэх, нийгэмшүүлэх чиглэлээр бодлого боловсруулж, хэрэгжүүлэх.

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.