Jury

Арван наймдугаар бүлэг. Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 168 дугаар зүйл. Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтны үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-06-09
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

168.1.Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтан дараахь үүрэгтэй:

168.1.1.шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэх;

168.1.2.шийдвэр гүйцэтгэгч, техникийн ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлэх;

168.1.3.шүүхээс тогтоосон зорчихыг хязгаарласан газарт зорчихгүй байх;

168.1.4.шийдвэр гүйцэтгэгчид урьдчилан мэдэгдэхгүйгээр оршин суугаа газар, ажлын байраа өөрчлөхгүй байх;

168.1.5.шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирэх, ял эдлүүлэхтэй холбогдсон асуудлаар амаар, эсхүл бичгээр, эсхүл цахим хэлбэрээр тайлбар гаргах;
/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

168.1.6.тогтоосон журмын дагуу зөөврийн хяналтын төхөөрөмжийг биедээ байнга авч явах, бүрэн бүтэн байдлыг нь хангахад шаардлагатай бүх арга хэмжээг авах, хяналтын төхөөрөмжийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;

168.1.7.хувийн бичиг баримтаа биедээ авч явах;

168.1.8.ял эдэлж дуусмагц хяналтын тоног төхөөрөмжийг шийдвэр гүйцэтгэгчид бүрэн бүтэн хүлээлгэн өгөх.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.