Jury

IV хэсэг. Эрүүгийн хэргийн талаархи шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа. Арван зургадугаар бүлэг. Хорихоос өөр төрлийн ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх нийтлэг журам

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 159 дүгээр зүйл. Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд техник, хэрэгсэл ашиглах, хяналт тавих, гомдол гаргах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-06-09
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

159.1.Хорихоос өөр төрлийн ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Улсын ерөнхий прокурортой хамтран батална.

159.2.Зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих тоног төхөөрөмжийн жагсаалт, тэдгээрийг ашиглах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

159.3.Ялтан хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны талаархи гомдлоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах албан тушаалтан, эсхүл прокурорт гаргана.

159.4.Энэ хуулийн 159.3-т заасан гомдлыг хүлээн авсан албан тушаалтан хууль тогтоомжид заасан хугацаанд хянан шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.