Jury

I хэсэг. Ерөнхий үндэслэл. Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 12 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийн хэлбэр

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-06-09
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

12.1.Шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргах шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна.

12.2.Тогтоол нь доор дурдсан шаардлагыг хангасан байна:

12.2.1.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэр, байршил;

12.2.2.тогтоолын гарчиг, он, сар, өдөр;

12.2.3.тогтоол гаргасан алба хаагчийн нэр, албан тушаал, цол;

12.2.4.шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэргийн дугаар;

12.2.5.тогтоол гаргах хууль зүйн үндэслэл;

12.2.6.тогтоол гаргах асуудлын агуулга;

12.2.7.тогтоолыг гүйцэтгэх хугацаа;

12.2.8.тогтоолд гомдол гаргах журам, хугацаа.

12.3.Тогтоолыг түүнд заасан хугацаанд, хугацаа заагаагүй тохиолдолд даруй биелүүлнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.