Jury

Арван нэгдүгээр бүлэг. Гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаад улсын болон олон улсын байгууллагатай холбоотой иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 117 дугаар зүйл. Гадаад улсын болон олон улсын байгууллагын хөрөнгийг битүүмжлэх, хураах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-06-09
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

117.1.Монгол Улсын олон улсын гэрээнд зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэл тогтоогдоогүй бол төлбөр төлөгч-гадаад улсын хөрөнгийг Монгол Улсын олон улсын гэрээнд заасан журмын дагуу битүүмжлэх, хураан авах, төлбөрт суутгах ажиллагааг гүйцэтгэнэ.

117.2.Төлбөр төлөгч-гадаад улс Монгол Улсын нутаг дэвсгэрт өмч хөрөнгөтэй эсэхийг тогтоох зорилгоор төрийн холбогдох байгууллага, албан тушаалтнаас лавлагаа, тодорхойлолт авна.

117.3.Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн, гадаад улсын, олон улсын байгууллага, тэдгээрийн эд хөрөнгөтэй холбогдуулан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй үндэслэл тогтоогдсон тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.