Jury

Есдүгээр бүлэг. Эд хөрөнгийн бус шаардлагыг хангах иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 102 дугаар зүйл. Хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид шилжүүлэх, тэдгээртэй уулзуулах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-06-09
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

102.1.Хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид шилжүүлэх зэрэг төлбөр төлөгчид тодорхой үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхгүй байх үүрэг хүлээлгэсэн шүүхийн шийдвэрийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шийдвэр гүйцэтгэгч албадан гүйцэтгэнэ.

102.2.Хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид шилжүүлэхэд гүйцэтгэх баримт бичигт заасан шилжүүлэн авах эрх бүхий этгээдийг шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллага, хүүхдийн эрхийг хамгаалах болон бусад төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан хүлээлгэн өгнө.

102.3.Шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэрт нийцүүлэн хүүхдийг гүйцэтгэх баримт бичигт заасан эрх бүхий этгээдтэй саадгүй уулзуулах боломж, нөхцөлийг бүрдүүлэх асуудлаар талуудын хооронд гэрээ хийлгэснээр гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлсэнд тооцно.

102.4.Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 102.3-т заасны дагуу байгуулсан гэрээнд хяналт тавина. Хэрэв төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэх зорилгоор байгуулсан гэрээг зөрчсөн бол энэ хуульд заасан журмын дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх, дахин явуулах эсэхийг шийдвэрлэнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.