Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Валютын зохицуулалтын тухай хууль 4 дүгээр зүйл. Монгол Улсын валютын гадаад нөөц

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1994-05-12
Мөрдөж эхэлсэн
1994-06-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

1.Монгол Улсын валютын гадаад нөөц нь төрийн эрх бүхий байгууллагын болон арилжааны банкны эзэмшилд байгаа:

1/гадаад орны банк, санхүүгийн байгууллагад хадгалж байгаа мөнгөжсөн алт;

2/чөлөөтэй хөрвөдөг гадаад валют;

З/ гадаадад чөлөөтэй төлөгдөх болон гадаадын үнэт цаасны зах дээр борлогдох бүх төрлийн үнэт цаас;

4/энэ хэсгийн 1, 2-т зааснаас бусад олон улсын хэмжээнд валютын нөөцөд тооцогддог үнэт зүйлийн активаас бүрдэнэ.

2.Төрийн өмчид байгаа энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл нь төрийн эрх бүхий байгууллагын эзэмшилд байгаа валютын гадаад нөөцөд хамаарна.

З. Монгол улсын болон төрийн эрх бүхий байгууллагын эзэмшилд байгаа валютын гадаад цэвэр нөөцийг валютын гадаад нөөц тус бүрийн нийт дүнгээс гадаадаас авсан холбогдох богино хугацаат зээл, хадгаламжийг хасаж тодорхойлно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.