1.Арилжааны банк нь Монголбанкнаас олгосон зөвшөөрлийн хүрээнд валютын гүйлгээний дараахь үйл ажиллагааг эрхэлж болно:
1/гадаад валютын бэлэн бус төлбөр, тооцооны үйл ажиллагаа эрхлэх;
2/гадаад валютыг бэлнээр худалдах, худалдан авах;
З/ байнга болон түр оршин суугчдын нэр дээр гадаад валютын данс нээж, гүйлгээ хийх;
4/гадаад валютаар зээл олгох, баталгаа гаргах зэрэг актив, пассивын бүх төрлийн ажил, гүйлгээ эрхлэх.
2.Валютын гүйлгээ эрхэлж байгаа арилжааны банк дараахь үүрэгтэй байна:
1/валютын гүйлгээний талаарх тайлан, мэдээг тогтоосон журмын дагуу гаргах, мэдээлж байх;
2/төгрөгийн ханшид нөлөө үзүүлэхүйц гүйлгээг Монголбанкны зөвшөөрлөөр гүйцэтгэх;
З/ харилцагчийнхаа гадаад валютын дансны нууцыг хадгалж, найдвартай байдлыг хангах;
4/гадаад валютын гүйлгээг харилцагчийн анхны шаардлагаар хийх, хөрөнгийнх нь үлдэгдэлд хүү төлөх.
З. Арилжааны банк нь гадаад валютын ажил, үйлчилгээндээ ногдуулах шимтгэлийг өөрөө тогтооно.