Jury

Тавдугаар бүлэг. Эрх хязгаарлах арга хэмжээ

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль 5.1 дүгээр зүйл. Эрх хязгаарлах арга хэмжээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

1.Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг хангах зорилгоор энэ хуульд заасан журмын дагуу эрх хязгаарлах дараахь арга хэмжээг авна:

1.1.хүнийг саатуулах;

1.2.үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох;

1.3.холбогдогчийн баримт бичгийг хураан авах;

1.4.Монгол Улсын хилээр гарах эрхийг түр түдгэлзүүлэх.

1.5.үнэт цаасны арилжааг түр зогсоох, үнэт цаас тусгаарлах.
//Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх хязгаарлах арга хэмжээг давхардуулан хэрэглэж болно.

3.Эрх бүхий албан тушаалтан, прокурор, эрүүгийн хэргийн шүүгч дараахь тохиолдолд эрх хязгаарлах арга хэмжээг цуцална:

3.1.зөрчлийн хэрэг бүртгэлт дууссан;

3.2.эрх хязгаарлах арга хэмжээ авсан үндэслэл арилсан;

3.3.эрх хязгаарлах арга хэмжээг үндэслэлгүй авсан нь тогтоогдсон.

4.Эрх хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлэх нөхцөл, журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Улсын ерөнхий прокурортой хамтран батална.

5.Эрх хязгаарлах арга хэмжээний хугацаа зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаанаас хэтрэхгүй байна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.