Jury

Наймдугаар бүлэг. Хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 8.6 дугаар зүйл. Иргэний хариуцагч

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

1.Өсвөр насны хүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

2.Иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.

3.Иргэний хариуцагч, түүний төлөөлөгч дараахь эрх эдэлнэ:

3.1.нэхэмжлэлийн талаар тайлбар гаргах;

3.2.баримт сэлт, хүсэлт гаргах;

3.3.энэ хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4, 1.5, 1.6, 1.7, 1.8, 1.10, 1.11, 1.12-т заасан эрх.

4.Иргэний хариуцагч, түүний төлөөлөгч нь энэ бүлэгт заасан үүргийг хүлээнэ.

5.Иргэний хариуцагчид энэ хуулийн 8.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан журам нэгэн адил хамаарна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.