Jury

Зургадугаар бүлэг. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага, албан тушаалтан

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 6.3 дугаар зүйл. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын эрх хэмжээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

1.Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны дарга хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад дараахь эрхтэй:

1.1.мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулалтын болон мэргэжлийн удирдлагаар хангах замаар гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох талаар шуурхай зохицуулалт хийх;

1.2.мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг нэг, эсхүл хэд хэдэн мөрдөгчид даалгах;

1.3.шаардлагатай гэж үзвэл тухайн хэрэгт хяналт тавьж байгаа прокурорт мэдэгдэж хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх;

1.4.хавтаст хэргийн материалтай биечлэн танилцах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцох, мөрдөгчид дэмжлэг үзүүлэх зорилгоор бичгээр зааварчилга өгч, биелэлтийг хангуулах;

1.5.шаардлагатай тохиолдолд мөрдөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх;

1.6.эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч хууль зөрчиж оролцогчид хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.