Jury

Дөчин дөрөвдүгээр бүлэг. Хорих ял шийтгүүлсэн хүнийг харьяат улсад нь ял эдлүүлэхээр шилжүүлэх, Монгол Улсын иргэнийг шилжүүлэн авах

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 44.1 дүгээр зүйл. Хорих ял шийтгүүлсэн хүнийг харьяат улсад нь ял эдлүүлэхээр шилжүүлэх үндэслэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

1.Монгол Улсын шүүхээр хорих ял шийтгүүлсэн хүнийг харьяат улсад нь шилжүүлэн өгөх, түүнчлэн гадаад улсын шүүхээр хорих ял шийтгүүлсэн Монгол Улсын иргэнийг шилжүүлэн авах асуудлыг тухайн улстай байгуулсан хоёр талт болон Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу гүйцэтгэнэ.

2.Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын шүүхээр хорих ял шийтгүүлсэн хүнийг харьяат улсад нь шилжүүлэн өгөх шийдвэрийг Улсын ерөнхий прокурор гаргаж, түүнийг шийдвэр гаргасан шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдэнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.