Jury

Гучин есдүгээр бүлэг. Давж заалдах шатны шүүхийн ажиллагаа

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 39.10 дугаар зүйл. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

1.Давж заалдах шатны шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийг уншиж сонсгоно.

2.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, оногдуулсан ялыг хүчингүй болгосон, өөрчилсөн үндэслэлийг шүүх хуралдаан даргалагч тайлбарлана.

3.Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно.

4.Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийг бичгээр үйлдэж энэ хуулийн 36.13 дугаар зүйлд заасны дагуу прокурор, оролцогчид гардуулна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.