Jury

VIII хэсэг. Давж заалдах, хяналтын журмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх. Гучин наймдугаар бүлэг. Шүүхийн шийдвэрийг давж заалдах

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 38.2 дугаар зүйл. Давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

1.Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргана.

2.Цагдан хоригдож байгаа ял шийтгүүлсэн этгээд давж заалдах гомдол гаргасан бол цагдан хорих байгууллагын захиргаа уг гомдлыг баталгаажуулж, дараагийн ажлын өдөрт багтаан харьяалах шүүхэд хүргүүлнэ.

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа хэтрүүлж гаргасан гомдлыг шүүх хүлээж авахгүй.

4.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд хүндэтгэн үзэх шалтгаанаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих хугацааг хэтрүүлсэн бол хэтэрсэн хугацааг сэргээлгэх хүсэлтээ шийдвэр гаргасан шүүхэд гаргана.

5.Хугацаа сэргээлгэх хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэхдээ хүсэлт гаргасан хүнийг дуудаж тайлбар авч болно. Хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай болохыг хүсэлт гаргасан хүн өөрөө нотолно.

6.Хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол шүүх хугацааг сэргээх шийдвэр гаргана.

7.Гомдол, эсэргүүцэл гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно.

8.Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцэл гаргах хугацааг сэргээсэн тохиолдолд гомдол, эсэргүүцлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэх, эсхүл энэ хуулийн 38.3 дугаар зүйлд заасан ажиллагааг хийлгэхээр тухайн шийдвэр гаргасан шүүхэд хүргүүлнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.