Jury

VI хэсэг. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт. Хорин есдүгээр бүлэг. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ерөнхий нөхцөл

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 29.1 дүгээр зүйл. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хугацаа сунгах журам

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

1.Прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хугацааг сунгахдаа урьд нь хийгдсэн ажиллагаа, хугацаа сунгах үндэслэл, цаашид хийх мөрдөн шалгах ажиллагааг харгалзана.

2.Мөрдөгч хугацааг сунгах тухай үндэслэл бүхий тогтоол үйлдэж, хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө прокурорт хүргүүлнэ.

3.Нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар прокуророос буцаасан, түдгэлзүүлсэн, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон, хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээсэн бол өмнөх хугацаанаас нь үргэлжлүүлэн тоолж, хугацааг ердийн журмаар сунгана.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.