Jury

Хорин наймдугаар бүлэг. Мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 28.2 дугаар зүйл. Дуу-дүрсний бичлэг хийх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

1.Мөрдөгч дараахь мөрдөн шалгах ажиллагааг гэрэл зураг, эсхүл дуу- дүрсний бичлэгээр бэхжүүлнэ:

1.1.эзэмшигч, оршин суугч нь эзгүй байгаа орон байр, бусад газарт нэвтрэн орж явуулах;

1.2.хэргийн газрын үзлэг хийх;

1.3.эд зүйлийг түр хураан авах;

1.4.эд хөрөнгийг битүүмжлэх;

1.5.хөндлөнгийн гэрчтэй хийгдэх мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцох боломжгүй бол.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад мөрдөн шалгах ажиллагааны явц, үр дүнг дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлж болно.

3.Мөрдөгч ажиллагааг эхлэхийн өмнө дуу-дүрсний бичлэг хийх талаар тухайн ажиллагаанд оролцох хүнд мэдэгдэж, бичлэгийг ямар зорилгоор ашиглах талаар танилцуулна.

4.Мөрдөн шалгах ажиллагааны явцад дуу-дүрсний бичлэгийг тасралтгүй хийх нөхцөлийг мөрдөгч хангасан байна. Зайлшгүй шаардлагаар дуу-дүрсний бичлэг тасалдсан тохиолдолд тухайн ажиллагаанд оролцсон хүнд мэдэгдэн мөрдөн шалгах ажиллагааг түр зогсоож, энэ талаар тэмдэглэлд тодорхой тусгана.

5.Дуу-дүрсний бичлэгт тухайн ажиллагааны зорилго, он, сар, өдөр, байршил, эхэлсэн, дууссан цаг, минутыг тусгана.

6.Мөрдөгч, прокурор нь дуу-дүрсний бичлэгийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хариуцна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн арван зургадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг (§16.3, §16.5)-ийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар

    Заалт1.5

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.