Jury

Хорин дөрөвдүгээр бүлэг. Нэгжлэг хийх, хураан авах

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 24.1 дүгээр зүйл. Нэгжлэг хийх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

1.Мөрдөгч хэргийн эд мөрийн баримт, бичмэл нотлох баримт, эсхүл эрэн сурвалжилж байгаа хүн, эд зүйл байна гэх хангалттай үндэслэл байвал тэдгээрийг илрүүлэхээр прокурорын зөвшөөрөлд заасан орон байр, бусад газар, хүний биед нэгжлэг хийнэ.

2.Нэгжлэг хийхийн өмнө хайж байгаа хүн, эд зүйл, баримт бичгийг сайн дураар заах, гаргаж өгөх боломжийг тухайн хүнд олгоно.

3.Нэгжлэг хийхэд энэ хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2, 3, 4, 5, 6, 7, 8 дахь хэсэгт заасан журмыг баримтална.

4.Нэгжлэгийг прокурорын зөвшөөрөлд зааснаас бусад зүйлийг илрүүлэх зорилгоор явуулахыг хориглоно. Нэгжлэгээр хайж байгаа зүйлийг илрүүлсэн бол нэгжлэгийг даруй зогсооно.

5.Хүн, хуулийн этгээд эзэмших, ашиглах, хадгалах, авч явахыг хуулиар хориглосон зүйлийг нэгжлэгийн явцад илрүүлсэн бол хураан авч, тэмдэглэлд тусгана.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.