Jury

Хорин нэгдүгээр бүлэг. Хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтын талаар авах арга хэмжээ

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 21.4 дүгээр зүйл. Хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хүргүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

1.Хэргийг өөр мөрдөгчид болон шүүхэд шилжүүлэхдээ хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хамт хүргүүлнэ.

2.Хэргийг шилжүүлэхэд овор хэмжээний хувьд болон бусад шалтгаанаар хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хамт хүргүүлэх боломжгүй бол түүнийг шүүхийн шийдвэр гартал журмын дагуу хадгалж, энэ тухай баримтыг хавтаст хэрэгт хавсаргана.

3.Шинжилгээний обьектыг хүргэх, тээвэрлэх боломжгүй тохиолдолд шинжээчийг шинжилгээний обьект байгаа газар чөлөөтэй нэвтрүүлэх, шинжилгээ хийх нөхцөлөөр хангах үүргийг шинжилгээ хийлгэх шийдвэр гаргасан эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээнэ.
/Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.