Jury

Хорьдугаар бүлэг. Хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 20.2 дугаар зүйл. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлөх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

1.Хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн хуулийн этгээдийг дараахь хүнээр төлөөлүүлж болохгүй:

1.1.хуулийн этгээдийн эсрэг шүүх хуралдаанд гэрчээр оролцож байгаа бол;

1.2.хуулийн этгээдийг төлөөлөх хүн нь тухайн хэргийн яллагдагч бол.

2.Яллагдагчаас өөр тухайн хуулийн этгээдийг төлөөлөх хүн байхгүй тохиолдолд энэ зүйлийн 1.2 дахь заалт хамаарахгүй.

3.Хуулийн этгээдийг төлөөлөх хүн байхгүй бол тогтоосон хугацааны дотор өөр этгээдийг хууль ёсны төлөөлөгчөөр томилохыг шүүх, прокурор, мөрдөгч хуулийн этгээдэд бичгээр мэдэгдэнэ.

4.Тогтоосон хугацаанд хуулийн этгээд хууль ёсны төлөөлөгчөө томилоогүй бол шүүх, прокурор хууль ёсны төлөөлөгчийг томилж болно.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэл, зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл, тэдгээртэй адилтгах мэдээллийг өөрчлөхгүй байх, улсын бүртгэлээс хасахгүй байхыг шүүх, прокуророос холбогдох байгууллагад мэдэгдэнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.