Jury

Арван зургадугаар бүлэг. Нотлох баримт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 16.7 дугаар зүйл. Мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хянан шалгах ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

1.Мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хянан шалгах ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэл, түүнд хавсаргасан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, авсан гэрэл зураг, үйлдсэн гар зураг, ул мөрөөс авсан хэв нотлох баримт болно.

2.Мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хянан шалгах ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан нөхцөл байдал нь дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгээс зөрсөн тохиолдолд шүүх, прокурор дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг нотлох баримтаар тооцно.

3.Шүүх энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтоохоор прокурор, оролцогчийн хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон хүнийг гэрчээр дуудаж, нотлох баримтыг шинжлэн судалж болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.7 дугаар зүйлийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар

    ЗаалтЭх бичвэр2.22.43.11

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.