Jury

Арван дөрөвдүгээр бүлэг. Таслан сэргийлэх арга хэмжээ

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 14.7 дугаар зүйл. Барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

1.Яллагдагчаас барьцааны мөнгийг данс, цахим карт ашиглаж тусгай дансанд бэлэн бусаар шилжүүлсэн мөнгөн дүнгийн гүйлгээний баримтыг тэмдэглэлд хавсаргана.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан баримтын хуулбарыг яллагдагчид болон барьцаа гаргагчид өгнө.

3.Барьцаа өгсөн яллагдагч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оршин суугаа газраасаа түр явах болсон, эсхүл дуудсан цагт хүрэлцэн ирэх боломжгүй болсон бол энэ тухай шүүхийн шатанд шүүхэд, мөрдөн байцаалтын явцад прокурорт, эсхүл мөрдөгчид урьдчилан мэдэгдэнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.