Jury

Арван хоёрдугаар бүлэг. Дуудан ирүүлэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 12.2 дугаар зүйл. Мэдэгдэх хуудас

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

1.Прокурор, шүүхийн мэдэгдэх хуудсанд дараахь зүйлийг тусгана:

1.1.мэдэгдэх хуудас хүргүүлж байгаа хүний нэр, албан тушаал;

1.2.дуудан ирүүлэх хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг;

1.3.ямар зорилгоор дуудаж байгаа;

1.4.хаана, хэзээ хүрэлцэн ирэх;

1.5.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй бол үүсэх эрх зүйн үр дагавар;

1.6.гарын үсэг, баталгаажуулсан тэмдэг.

2.Цагдан хоригдсон яллагдагч, шүүгдэгчийг дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг цагдан хорих байрны захиргаанд хүргүүлнэ.

3.Гэрч, хохирогч, иргэний хариуцагч, шинжээч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас зайлсхийсэн бол түүний өмгөөлөгч, эсхүл гэр бүлийн арван найман насанд хүрсэн гишүүнд хүргүүлнэ.
Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.