Jury

III хэсэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нийтлэг нөхцөл. Арван нэгдүгээр бүлэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа, зардал, баримт бичиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 11.1 дүгээр зүйл. Хугацаа тоолох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

1.Энэ хуульд заасан хугацааг минут, цаг, хоног, сар, жилээр тоолно.

2.Хугацааг тоолж эхэлсэн минут, цаг, хоногийг хугацаа тоолоход оруулахгүй.

3.Хугацааг цагаар тоолоход уг хугацаа нь сүүлийн цаг, минутад дуусна.

4.Хугацааг хоногоор тоолоход уг хугацаа нь сүүлийн хоногийн 24 цагт дуусна.

5.Хугацааг сараар тоолоход сүүлийн сарын мөн өдөр уг хугацаа дуусна. Хэрэв энэ сард тохирох өдөр байхгүй бол мөн сарын эцсийн өдөр хугацаа дуусна.

6.Хугацааг жилээр тоолоход дараа оны тухайн сарын тухайн өдөр уг хугацаа дуусна. Хэрэв хугацааны төгсгөл ажлын бус өдөр тохиолдвол хугацааны сүүлийн өдрийг түүний дараагийн ажлын эхний өдрөөр тоолно.

7.Гомдол, бусад баримт бичгийг хугацаа дуусахын өмнө шууданд өгсөн, баривчлагдсан, цагдан хоригдсон хүн цагдан хорих байрны захиргаанд өгсөн бол хугацаа хэтэрсэнд тооцохгүй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.