Jury

Аравдугаар бүлэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэл

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 10.9 дүгээр зүйл. Мөрдөгчөөр оролцож болохгүй тохиолдол

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

1.Энэ хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан үндэслэл байвал мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад оролцож болохгүй.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр мөрдөгчийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад оролцож болохгүй тухай хүсэлтийг оролцогч тухайн хэрэгт хяналт тавьж байгаа прокурорт гаргаж болно.

3.Прокурор нь мөрдөгчөөр оролцож болохгүй тухай асуудлыг өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтээр шийдвэрлэх ба энэ шийдвэр эцсийн байна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.