Jury

Хоёрдугаар бүлэг. Үндэсний төлбөрийн систем дэх Монголбанкны бүрэн эрх, оролцоо

Үндэсний төлбөрийн системийн тухай хууль 9 дүгээр зүйл. Үндэсний төлбөрийн системийн зөвлөл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-31
Мөрдөж эхэлсэн
2018-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

9.1.Монголбанк үндэсний төлбөрийн системийн зөвлөлийг байгуулна.

9.2.Үндэсний төлбөрийн системийн зөвлөл нь системийн үйл ажиллагааны болон техникийн стандартыг тогтоох, төлбөрийн болон үнэт цаасны клиринг, төлбөр тооцоо, төлбөрийн үйлчилгээнд нөлөөлж болзошгүй бусад асуудлыг зохицуулах, хянах талаар зөвлөмж гаргана.

9.3.Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, дүрмийг Монголбанк батална.

9.4.Энэ хуулийн 9.3-т заасан зөвлөлийн бүрэлдэхүүнд оролцогчийн төлөөллийг оруулж болох бөгөөд Монголбанк, санхүүгийн байгууллагыг хянан зохицуулах чиг үүрэг бүхий байгууллага, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөллийг оролцуулсан байна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.