Jury

Аравдугаар бүлэг. Татан буулгах, дахин хөрөнгөжүүлэх үед авах арга хэмжээ

Үндэсний төлбөрийн системийн тухай хууль 43 дугаар зүйл. Хэрэг гүйцэтгэгчийн авах арга хэмжээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-31
Мөрдөж эхэлсэн
2018-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

43.1.Оролцогч татан буугдсан, оролцогчийг дахин хөрөнгөжүүлэх ажиллагаа эхэлсэн, шүүхээс төлбөрийн чадваргүй гэж тооцсон тохиолдолд хэрэг гүйцэтгэгч нь бусад оролцогчийн өмнө системийн дүрмийн дагуу хариуцагчийн хүлээсэн төлбөрийн болон төлбөр тооцооны үүргийн гүйцэтгэлийг дараахь тохиолдолд хангана:

43.1.1.татан буулгах, дахин хөрөнгөжүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө, эсхүл төлбөрийн чадваргүйд тооцсон шүүхийн шийдвэрийг Монголбанк хүлээн авахаас өмнө тодорхойлсон үр дүнгийн тооцооллын хаалтын дүнг;

43.1.2.татан буулгах, дахин хөрөнгөжүүлэх шийдвэрийг Монголбанк хүлээн авсан өдөр, эсхүл түүний дараа өдөр биелүүлэх үр дүнгийн тооцооллын хаалтын дүнг.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.