Jury

Есдүгээр бүлэг. Төлбөр тооцоо, үр дүнгийн тооцоолол, төлбөрийн эцэслэлт

Үндэсний төлбөрийн системийн тухай хууль 37 дугаар зүйл. Үр дүнгийн тооцоолол хийх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-31
Мөрдөж эхэлсэн
2018-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

37.1.Оролцогчийн өглөг, бусад оролцогчоос хүлээж авах авлагын дүнг цэвэршүүлж, хоёр болон олон талын, үүрэг дуусгавар болгох үеийн, үүрэг гүйцэтгэх боломжгүй болох үеийн төлбөрийн үр дүнгийн тооцоолол, эсхүл эдгээрийн холимог хэлбэрийн үр дүнгийн тооцооллыг хийж, үр дүнгийн тооцооллын хаалтын дүнг тодорхойлно.

37.2.Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд хийсэн шилжүүлэг, түүний үр дүнгийн тооцоолол нь гуравдагч этгээдийн өмнө хүчин төгөлдөр байна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.