Jury

Долдугаар бүлэг. Үндэсний төлбөрийн системийн хяналт

Үндэсний төлбөрийн системийн тухай хууль 31 дүгээр зүйл. Мэдээлэл авах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-31
Мөрдөж эхэлсэн
2018-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

31.1.Оператор, оролцогч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь Монголбанк, түүний хянан шалгагчийн шаардсаны дагуу өөрийн үйл ажиллагаанд холбогдох баримт бичиг, данс бүртгэл, тайлан, тэнцэл, санхүүгийн баримт, тайлбар, лавлагаа, шаардлагатай бусад баримтыг тогтоосон хугацаанд гаргаж өгнө.

31.2.Оператор, оролцогч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь энэ хуулийн 31.1-д заасан мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.