Jury

Зургадугаар бүлэг. Хэрэглэгчийг хамгаалах

Үндэсний төлбөрийн системийн тухай хууль 27 дугаар зүйл. Хязгаарлагдмал хүрээнд үзүүлэх үйлчилгээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-31
Мөрдөж эхэлсэн
2018-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

27.1.Доор дурдсан нөхцөлийг бүхэлд нь, эсхүл аль нэгийг хангасан этгээдийг хязгаарлагдмал хүрээнд үйлчилгээ үзүүлэгч гэж үзнэ:

27.1.1.өмнөх 12 сарын хугацаанд хийсэн гүйлгээний нийт дүн нь Монголбанкнаас тогтоосон дүнгээс хэтрээгүй;

27.1.2.хэрэглэгчийн нийт тоо Монголбанкнаас тогтоосон тооноос хэтрээгүй.

27.2.Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хязгаарлагдмал хүрээнд үйлчилгээ үзүүлж байгаа этгээдийн үйл ажиллагаанд Монголбанк хяналт тавина.

27.3.Энэ хуулийн 27.1-д заасан үйлчилгээ үзүүлэгчид тавих шаардлага, түүний үйл ажиллагаанд хяналт тавих журмыг Монголбанк тогтооно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.