Jury

Дөрөвдүгээр бүлэг. Аутсорсингийн үйлчилгээ авах, гэрээт төлөөлөгчөөр дамжуулан төлбөрийн үйлчилгээ үзүүлэх

Үндэсний төлбөрийн системийн тухай хууль 20 дугаар зүйл. Аутсорсингийн үйлчилгээ үзүүлэх этгээд болон гэрээт төлөөлөгчид тавих шаардлага, хариуцлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-31
Мөрдөж эхэлсэн
2018-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

20.1.Оператор нь үйл ажиллагааныхаа тодорхой хэсгийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх /цаашид "аутсорсингийн үйлчилгээ авах" гэх/ тохиолдолд энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан хуулийн этгээдтэй гэрээ байгуулна.

20.2.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь төлбөрийн үйлчилгээний тодорхой хэсэгт аутсорсингийн үйлчилгээ авах бол энэ хуулийн 12 дугаар зүйлд, гэрээт төлөөлөгчөөр дамжуулан үзүүлэх бол Монголбанкнаас баталсан журамд заасан шаардлагыг хангасан хуулийн этгээдтэй гэрээ байгуулна.

20.3.Оператор, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь аутсорсингийн үйлчилгээ үзүүлж байгаа хуулийн этгээд болон гэрээт төлөөлөгчийн төлбөрийн системд холбогдох үйл ажиллагааны хариуцлагыг хүлээнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.