Jury

Дөрөвдүгээр бүлэг. Залуучуудын хөгжлийг дэмжих талаархи төрийн байгууллага, албан тушаалтны бүрэн эрх, чиг үүрэг

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль 21 дүгээр зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын чиг үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2018-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

21.1.Бүх шатны Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ залуучуудын хөгжлийг дэмжих талаар дараахь чиг үүрэгтэй:

21.1.1.харьяалах нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж байгаа залуучуудын салбар зөвлөлийг тэргүүлэх;

21.1.2.залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

21.1.3.залуучуудын хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд шаардагдах төсвийг тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулах;

21.1.4.энэ хуулийн 11.1.7 дахь заалт, 13, 14, 15 дугаар зүйлд заасан арга хэмжээг залуучуудын оролцоог дэмжих тусгай хөтөлбөрийн дагуу харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

21.1.5.энэ хуулийн 9.5 дахь хэсэг, 11.1.7 дахь заалт, 20.8 дахь хэсэгт заасан арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн орон нутгийн төсөвт тусгах;

21.1.6.хууль тогтоомжид заасан бусад.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.