Jury

Долдугаар бүлэг. Авто зам, замын байгууламжийг ашиглах

Авто замын тухай хууль 28 дугаар зүйл. Авто зам, замын байгууламжийг ашиглалтад оруулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-11
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-20

28.1.Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замыг ашиглалтад авах асуудлыг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийслэл, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийг ашиглалтад авах асуудлыг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга хариуцан зохион байгуулна.

28.2.Энэ хуулийн 28.1-д зааснаас бусад авто зам, замын байгууламжийг ашиглалтад авах асуудлыг захиалагч байгууллага хариуцна.

28.3.Авто зам, замын байгууламжийн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад авах журмыг авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

28.4.Шинээр барьж байгуулсан авто зам, замын байгууламжийн чанарын баталгаат хугацаа нь гүйцэтгэгч болон техник, технологийн хяналт тавьсан хуулийн этгээдэд тус бүр гурван жил байна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.