Jury

Гуравдугаар бүлэг. Авто замын сүлжээ, авто замын ангилал, бүрэлдэхүүн, өмчлөгч, эзэмшигч

Авто замын тухай хууль 14 дүгээр зүйл. Авто замын сүлжээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-11
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-20

14.1.Монгол Улсын үндэсний авто замын сүлжээ нь олон улс, улс, нийслэл, орон нутгийн чанартай болон тусгай зориулалтын авто замаас бүрдэнэ.

14.2.Олон улсын болон улсын чанартай авто замын сүлжээг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газраар батлуулна.

14.3.Нийслэл, орон нутгийн чанартай авто замын сүлжээг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг аймаг, нийслэлийн Засаг дарга олон улс, улсын чанартай авто замын сүлжээг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулна.

14.4.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.3-т заасан төлөвлөгөөг боловсруулахдаа авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авсан байна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.