Jury

Хоёрдугаар бүлэг. Авто замын талаархи төрийн байгууллагын бүрэн эрх

Авто замын тухай хууль 11 дүгээр зүйл. Авто замын судалгаа, шинжилгээ хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллагын чиг үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-11
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-20

11.1.Авто замын судалгаа, шинжилгээ хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

11.1.1.авто замын тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангах;

11.1.2.авто зам, замын байгууламжийн норм, нормативийн баримт бичгийг боловсруулах сурталчлах, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;

11.1.3.олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлыг зохион байгуулж, хяналт тавих;

11.1.4.авто зам, замын байгууламжийн норм, нормативын сан бүрдүүлэх зарцуулах үйл ажиллагааг зохион байгуулах;

11.1.5.авто замын салбарын мэргэжлийн ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах;

11.1.6.авто замын салбарын эрдэм шинжилгээ, судалгаа, шинжлэх ухаан, техник технологийн бодлогыг хэрэгжүүлэх;

11.1.7.авто зам, замын байгууламжийн барилга, их засвар шинэчлэлтийн ажилд ашиглах материал, хийц эдлэлийн орц нормыг хянан шалгах, дүгнэлт гаргах, баталгаажуулах;

11.1.8.авто зам, замын байгууламж, аэродромын зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулж иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулж шинжээчийн эрх олгох;
/Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.1.9.авто зам, замын байгууламжийн бүртгэл, мэдээллийн санг эрхлэн хөтөлж, нэгдсэн санг бүрдүүлж ажиллах;

11.1.10.авто зам, замын байгууламжийн үнэ бүрдэлт, төсөвт өртөг, жишиг үнэлгээ, үнийн индексийг боловсруулан батлуулж, мөрдөх;

11.1.11.авто зам, замын байгууламжийн үйлдвэрлэлийн технологийн зааврыг хянаж, баталгаажуулах ажлыг зохион байгуулах;

11.1.12.авто зам, замын байгууламжийн техник технологийн хяналтыг захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр хэрэгжүүлэх;

11.1.13.авто зам, замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор хөдөлгөөнт эргүүл ажиллуулах;

11.1.14.авто зам, замын байгууламжийн чанар, ашиглалтын түвшинг тогтоох зорилгоор иж бүрэн судалгаа хийж, ээлжит болон их засварын ажлын тоо хэмжээ, хугацааг тодорхойлох;

11.1.15.хууль, тогтоомжид заасан бусад.

11.2.Энэ хуулийн 11.1.2, 11.1.5-д заасан чиг үүргийг эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.